Last day to register for High Impact Presentations! Register Now

Хэрхэн ажилтнууддаа эергээр зөвлөх вэ?

Цахим номын ашиг тус

Дэйл Карнеги Трэйнингийн Ажилтны Энгэйжментийн cүүлийн үеийн судалгаа шууд удирдлага, тэдний зан харилцаа, хандлага нь ажлын байран дахь ажилтны энгэйжментийг хөтөлж байгааг илрүүлсэн. Хэрэв удирдлага хүсэл эрмэлзлэл бүхий ажилтнуудаа тогтоон барихыг хүсвэл эерэг хандлагаар санал, шүүмжлэлийг өгөх хэрэгтэй. Товчоор хэлбэл, цуунаас илүүтэй зөгийн балаар илүү олон ялаатай болно!

Суралцах зүйлс

Энэхүү цахим ном нь хэрхэн эергээр санал, зөвлөгөө өгөх, тодорхой зорилго тавих эхлэлийн талаар агуулсан зөвлөгөөг танд хүргэх болно. Алдаа дутагдлыг хурдан, няхуураар шийдэх хэрэгтэй бөгөөд алдаагаар хүнийг тодорхойлох ёсгүй юм. Тэдний үнэ цэнийг батлахын хажуугаар шийдлийн нэг хэсэг болох боломжийг нээж өгөх ажилтны энгэйжментийн талаар судлах болно.

Яагаад хэрэгтэй вэ?

Нэг үгээр хэлбэл: Тогтоон барих. Эергээр санал, зөвлөгөө өгөх үед алдаа дутагдлыг дурдсан ч ажилтнууд тэдний амжилтын төлөө зөвлөж байгаа гэдгийг ойлгодог. Итгэлцлийн хүчтэй түвшин нь ёс суртахууныг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлдэг (та шинээр ажилтан авч бүхнийг шинээр эхлэх хэрэггүй!).

Таны хийх алхмууд

Алдааг засан, зөрчлийг шийдвэрлэх нь ялангуяа удирдлагуудад хэцүү байдаг ч хүнд биш тухайн асуудалд анхаарлаа хандуулан шийдвэрлэвэл та ажилчдынхаа идэвхтэй, ажилдаа дур сонирхолтой байдлыг хадгалах боломжтой юм. Ийм багийн гишүүдтэйгээр та итгэлтэйгээр зорилгоо биелүүлэх ба таны баг дараагийн зорилгоо шамдан хүлээх болно.

Хэрхэн ажилтнууддаа эергээр зөвлөх вэ?
Таны өгсөн мэдээллийг манай нөхцлийн дагуу ашиглана нууцлалын бодлого.
Татаж авах
: