Дэйл Карнегид мөрдөгддөг соёл

Компанийн соёлын хамгийн чухал нь бусдад замналаа амжилттай өсгөхөд нь туслах явдал юм. Манай хүмүүс тухайн улс орны бизнесийн хүрээллийнхэнд мэргэжлийн зөвлөх нь байж, тэдний үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажилладаг.

Дэйл Карнегийн соёл
Манай байгууллагын соёлын ундарга нь хүн хүнээ хайрлах сэтгэл болон бусдад туслах чин хүслээр тэтгэгддэг ба Дэйл Карнегийн бидэнд бүгдэд нь бат суулгаж өгсөн хүний мөн чанарын тухай хязгааргүй мэдлэг мэдээлэлд суурилагдсан байдаг.

Бид хийж байгаа ажлаараа бахархдаг

Манай хүмүүс тухайн улс орны бизнесийн хүрээллийнхэнд мэргэжлийн зөвлөх нь байж, үнэ цэнийг нь улам бүр нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажилладаг.

Бид сорилтод дуртай

Дэйл Карнегид хийгддэг ажил бол өдөр бүр нэг л төрлийн бүтээгдэхүүн борлуулах эсвэл нэг л төрлийн шийдэл хүргэхтэй огт адилгүй. Бид бусадтай хамтран ажиллахдаа тус бүрд нь тохирсон шийдлийг санал болгодог.

Бид зөв зүй тогтолтой амьдралд итгэдэг

Манай ажилтнууд ажил, амьдрал хоёртоо цаг заваа зөв зарцуулдаг учраас хоёулангаас нь адилхан таашаал авдаг ба хоорондын зааг ялгааг нь сайн барьдаг.

Амьдрахуйн зарчим

Энгийн хэдэн чиглэлийг дагаж мөрдсөнөөр замналаа өсгөх замаа баттай тавьж болдог.

Icon

Илүү нөхөрсөг илүү найрсан бай

  1. Бүү Шүүмжил, Бүү Зэмлэ, Бүү Гомдол
  2. Илэн далангүй шударгаар талархаж бай.
  3. Бусдын дотор чин хүслийг нь өдөө.
  4. Бусдыг чин сэтгэлээсээ таньж мэдэхийн төлөө бай.
  5. Зүгээр л инээмсэглэ
  6. Тухайн хүний дуудах нэр нь ямар хэл дээр байхаас үл хамааран өөрт нь хамгийн дотно хамгийн чухал авиа байдаг гэдгийг байнга санах.
  7. Бусдын яриаг анхааралтай сонсож сур. Өөрсдийнхөө тухай ярих урам сэдэл өгч бай.
  8. Бусдын ашиг сонирхлын өнцгөөс нь харж ярих.
  9. Бусдыг өөрийгөө чухал хэрэгтэй хүн хэмээн мэдрүүлэх. Үүнийг чин сэтгэлээсээ хийх.
Icon

Бусдыг Өөрийн Сэтгэхүйгээрээ Ялах

  1. Аливаа маргааныг өөртөө ашигтайгаар эргүүлэх цор ганц арга бол түүнээс сэргийлэх буюу зайлсхийх.
  2. Бусдын үзэл бодлыг хүндэтгэж бай. "Таны буруу" гэж хэлж огт болохгүй.
  3. Өөрийнхөө бурууг тэр даруйд нь үнэнээсээ хүлээж бай.
  4. Нөхөрсөг уур амьсгалаар эхлүүлж бай.
  5. Бусдыг дор нь зөвшөөрүүлж сур.
  6. Бусад тань их яриад байвал хориглох хэрэггүй.
  7. Тухайн санаа өөрийнх нь гэдэгт нөгөө хүнээ итгүүлэх
  8. Аливааг нөгөө хүнийхээ өнцгөөс харахыг чин сэтгэлээсээ хичээ.
  9. Бусдын санаа оноо, хүсэл зорилгыг ойлгохыг хичээж бай.
  10. Appeal to the nobler motives.
  11. Өөрийн санаагаа илүү үр оруулж тайлбарла
  12. Хүчээр тулгах
Icon

Удирдагч манлайлагч бай

  1. Магтаал, талархлын үгээр эхлүүлж бай.
  2. Бусдын алдаанд анхаарлаа шууд бүү хандуул.
  3. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө алдааг ярь.
  4. Шууд тушаахын оронд асуулт асуу
  5. Бусдад нэр хүндээ хамгаалах боломж олгож бай.
  6. Аливаа дэвшлийг бага гэлтгүй сайшаан магтаж, дэвшил бүрийг алгасалгүй магтаж бай. Магтаал сайшаалыг чин сэтгэлээсээ харамгүй өг.
  7. Бусдад өөрөөрөө бахархах сайн нэр төр хайрлаж бай.
  8. Алдааг засаж залруулахад амархан гэж ойлгуулах урам зориг өг
  9. Чиний хэлсэн санааг хэрэгжүүлэх урам зоргыг бусдад өг
Dale Carnegie Logo

Бидэнтэй холбоо барих

Бид Дэйл Карнегид өөрт тохирсон карьер хөөх хүсэлтэй чадварлаг хэнтэй ч болов хамтарч ажиллахад хэзээд бэлэн байх болно.

Бидэнтэй холбоо барих