Борлуулалтын менежментийн гарын авлага

Цахим номын ашиг тус

Амжилттай яваа борлуулалтын манлайлагчид ажлын байрны энгэйжментийг бий болгож ажилладаг. Удирдлагууд болон багийн гишүүдийн хоорондох харилцаа нь багийн амжилтын гол хүчин зүйл билээ. Удирдлагууд ажилтнуудынхаа идэвх зүтгэлийг дэмжин ажилласнаар багийн гишүүд өөрчлөлтийг бий болгон илүү урам зоригтой ажиллаж амжилттай үр дүн үзүүлэх болно.

Хуулбар татаж авах
Icon

Суралцах зүйлс

Өөрийн арга барил, хандлагаас эхлэн хүмүүсийн анхаарлыг татах гайхамшигтай борлуулалтын манлайллын 5 хүчин хөдөлгөгч зүйлийг суралцана. Багийн гишүүдээ тогтоон барих шинэ харилцааны чадвар, үр дүнтэй аргуудаас суралцана. Гүйцэтгэлийн зорилгыг тодорхойлох, ажилчдыг урамшуулах, ажилчдаа бүтээгдэхүүний талаар хангалттай мэдлэгтэй байгааг шалгах, хэрэглэгчийн харилцааны үнэ цэнийг ойлгоход тань туслах тодорхой төлөвлөгөө болон борлуулалтын үйл явцын талаар өөрийн мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Icon

Яагаад хэрэгтэй вэ?

Ихэнх борлуулалтын гүйцэтгэх захирлууд гүйцэтгэлээ сайжруулах, аливаа шалгуурыг даван туулах чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байдаг. Үр дүнтэй коучингийн арга барилаар борлуулалтын менежер нь багийн гишүүдийнхээ хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэн борлуулалтын зорилгодоо хүрэх чадварыг хөгжүүлэхэд нь тусалдаг. Борлуулалтын менежер нь итгэлцэлд суурилсан, энгэйжмент бүхий ажлын орчинг бий болгох үүргээс гадна байнгын эерэг үр дүнг авчрах чадвар бүхий байх ёстой.

Icon

Таны хийх алхмууд

Энэхүү цахим номын хамгийн үнэ цэнэтэй урт хугацааны үр өгөөж нь та өөрийн хүмүүсийн хоорондын харилцааг шалгах боломж бүхий шинэ бөгөөд гүнзгий түвшний арга юм. Чадварлаг удирдагчид итгэл, хүндэтгэл, харилцаа холбоог бий болгох хэрэгцээ шаардлагыг ойлгосон байдаг. Тэд багт буй өөр төрлийн хүмүүсийг хэрхэн урамшуулах талаар мэдэхийг хүсдэг бөгөөд тэднийг амжилтад хүрэх хүртэл идэвхжүүлэх чадвартай байдаг. Эдгээр нь зөвхөн бизнесийн ур чадвар биш юм; эдгээр нь амьдралын хичээл юм!

Logo

Цахим ном татах хүсэлт

Thank You!