Дэйл Карнеги Трэйнинг Монгол

Дэйл Карнегийн Монгол дахь салбар нэгж олон улсын Дэйл Карнегийн сургалтын хөтөлбөрийн дагуу Монголын бизнесийн орчинд тусгайлан бэлдсэн хөтөлбөрийг санал болгодог.

Background shape Background shape

Дэйл Карнеги Монгол дахь салбарын талаар мэдээлэл авах

Та хүссэн үедээ манай багийн хүмүүстэй холбогдож мэдээлэл авах боломжтой. Манай Фэйсбүүк хуудасд зочлоорой.
Facebook page
close
Team Member photo

Б.ЭНХБОЛД

ДЭЙЛ КАРНЕГИ ТРЭЙНИНГ МОНГОЛ ДАХЬ САЛБАРЫН ЗАХИРАЛ

Team Member photo

Э.ЧИНЗОРИГ

ДЭЙЛ КАРНЕГИ ТРЭЙНИНГ МОНГОЛ ДАХЬ САЛБАРЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ

Э.Чинзориг нь Дэйл Карнеги Трэйнинг олон улсын сургалтын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан бөгөөд сургалт хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр харилцаа, хандлагын үндсэн хөтөлбөр, үр ашигтай борлуулалт, манлайлал, илтгэх урлагийн хөтөлбөрүүдийг англи, солонгос болон эх хэл дээрээ сургах олон улсын ISO 9001:2008 стандартыг хангасан албан ёсны сургагч багш юм. Чинзориг нь мөн Монгол дахь сургагч багш нарын мэргэжлийн ур чадварыг өндөр түвшинд хадгалах, хөгжүүлэх талыг хариуцан ажилладаг.

ОЛОН УЛСЫН СУРГАГЧ БАГШИЙН ЭРХ

Хүчирхэг илтгэгч, сургагч багш, менторын хувиар Э.Чинзориг нь хувь хүний хөгжлийн софт ур чадвар буюу харилцааны ерөнхий ур чадвар дээр суурилсан танхимын болон олон нийтийн сургалт, семинар зөвлөгөөнүүдийг мэргэжлийн түвшинд зохион явуулдаг. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо Дэйл Карнегийн сургагч багшийн их сургуулийг амжилттай дүүргэж англи болон монгол хэл дээр дэлхийн 91 оронд заах эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны сургагч багш юм. Дэйл Карнеги Трэйнингийн дараах үндсэн 4 хөтөлбөрийг заах эрхийг эзэмшдэг.

  • Харилцаа, хандлагын хөтөлбөр
  • Борлуулалтын хөтөлбөр
  • Манлайллын хөтөлбөр
  • Илтгэх урлагийн хөтөлбөр